Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий нөхцөл

1.1. "БльюМон Аутдоорс" ХХК нь "The North Face" брэндийн албан ёсны дистрибьютор бөгөөд "www.thenorthface.mn" нь худалдааны цахим орон зайг бий болгож, цахим худалдааны үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.

1.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.

1.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.3.1. "Цахим худалдааны систем" гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://www.thenorthface.mn/

1.3.2. "Хэрэглэгч" гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, "thenorthface.mn"-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн

1.3.3. "Албан ёсны гэрээт борлуулагч"- Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг

1.4. Хэрэглэгч нь "thenorthface.mn" -д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.5. "thenorthface.mn" нь "The North Face" брэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчдэд хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.

1.6. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.

1.7. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "БльюМон Аутдоорс" ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.

2. Хэрэглэгч болон бүртгүүлэх

2.1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ "thenorthface.mn"-ийн Нэвтрэх хэсгийг сонгон "Нэвтрэх" болон "Бүртгүүлэх" гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн и-мейл хаяг болон утасны дугаараар бүртгүүлнэ. Хэрэглэгч нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

2.2. "thenorthface.mn"-д бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой.

2.3. "thenorthface.mn"-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрхтэй болно.

2.4. Хэрэглэгч нь "thenorthface.mn"-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

2.5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

2.6. "thenorthface.mn"-н хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг "БльюМон Аутдоорс" ХХК бүрэн хариуцна.

3. Захиалга хийх, баталгаажих, цуцлах хугацаа

3.1. Захиалга хийх хугацаа:

3.1.1. Хэрэглэгч "thenorthface.mn" цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

3.1.2. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.

3.2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

3.2.1. Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 30 минутын дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажна.

3.2.2. Захиалгын төлбөр 30 минутын дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.

3.2.3. Хэрэглэгч 30 минутын дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд "БльюМон Аутдоорс" ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

3.3. Хэрэглэгч нь Өдөр бүр 10:00-18:00 цагийн хооронд онлайн зөвлөхтэй холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

3.4. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:

3.4.1. "thenorthface.mn" нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

3.4.2. Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрт Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд "thenorthface.mn"-ээc мэдэгдэл илгээнэ.

3.4.3. Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн цагаас хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24 цагт, хөдөө орон нутагт шуудангийн хүргэлтийн журмын дагуу хүргэнэ.

3.4.4. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрт хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.

4. Төлбөр төлөх, захиалга цуцлах

4.1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн "thenorthface.mn" нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.

4.2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд "Миний захиалгууд" хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

4.3. Захиалга хийгдсэнээс хойш 30 минутын дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.

4.4. "thenorthface.mn" нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.

4.5. "thenorthface.mn" нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 30 минутын хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.

4.6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй ба захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг буцаах, цуцлах боломжгүй болно.

4.7. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан, размер таараагүй тохиолдолд тус барааг солиулах боломжтой.

4.8. "thenorthface.mn"-ийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.

4.9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг "thenorthface.mn" хүлээн авах, барааг буцаах боломжгүй.

4.10. "thenorthface.mn" нь Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 30 минутын хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь захиалгыг цуцлах, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.

5. "thenorthface.mn"-н оюуны өмчтэй холбоотой эрхийг хамгаалах

5.1. Цахим барааны тэмдгүүд нь "БльюМон Аутдоорс" ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдгүүд нь Брэндийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.

5.2. "БльюМон Аутдоорс" ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

6. Захиалгын хүргэлт

6.1. Хэрэглэгчийн захиалгыг Улаанбаатар хотын хүргэлтийн бүс дотор 5000 төгрөгийн төлбөрийг нэмж авч хүргэлтийг хийнэ. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд: Зайсан, 5 Шар, 7 Буудал, ирээдүй хязгаарт.

6.2. Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд км тутамд 1200 төгрөг, орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.

6.3. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих 2ш утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

6.4. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.

6.5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч "Миний захиалгууд" дотроосоо харах боломжтой.

6.6. Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг солиулахтай холбоотой харилцааг "thenorthface.mn"-д нийтэлсэн "Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам"-ыг баримтлан шийдвэрлэнэ.

7. Бараа бүтээгдэхүүн буцаах, солих журам

7.1. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа захиалсан хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж авна.

7.2. Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.

7.2.1. Захиалсан бараа хүлээн авах үед гэмтэлтэй байсан

7.2.2. Захиалсан барааны хэмжээ томдсон /багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан; /Таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брэндийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсч болно Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно.

7.2.3. Захиалсан барааг хүлээн авах үед загвар, хэмжээ, өнгө зөрсөн; /Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй/

7.2.4. Захиалсан бараа гэмтэлтэй

7.3. Таны худалдаж авсан бараа танд таараагүй бол хүргэгдсэн өдрөөс 3 хоногийн дотор солих боломжтой. Таны авсан бараа шинэ байдлаа алдаагүй, мөн худалдан авсан баримттайгаа байх шаардлагатай. Шинэ байдал гэдэг нь өмсөж хэрэглээгүй, элэгдэл ороогүй, xайрцаг сав уут, шошго бүрэн бүтэн, угаагаагүй байх шаардлагатай. Барааны буцаалт байхгүй ба та бараа солих тохиолдолд өөрийн биеэр салбар дээр ирж солино гэдгийг анхаарна уу.

7.4. Бараа бүтээгдэхүүнийг солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.

7.5. Бараа бүтээгдэхүүн гэмтсэн, бохирдсон болон шошгыг хуулсан тохиолдолд солих болон солих боломжгүй.

8. Цахим зээлээр худалдан авалт хийх

8.1. Та Storepay үйлчилгээнд хамрагдан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зээлээр худалдан авах боломжтой.

8.2. "thenorthface.mn" дээрх аль ч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс зээлээр худалдан авах боломжтой бөгөөд зээлээр авах хэсгийг сонгож өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй.

8.3. Таны зээл амжилттай батлагдсан тохиолдолд таны зээлээр авахаар хүсэлт гаргасан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхдээ таны зээлийн гэрээг хүргэлтийн ажилтан хүргэж өгөх бөгөөд таны иргэний үнэмлэхний мэдээллийг тулган гэрээний баталгаажилтыг бүрэн гүйцэд хийж бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгнө.

8.4. Та зээлийн төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү төлснөөр дараа дараагийн зээл авах эрх, боломж нэмэгдэх боломжтой. Харин зээлээ төлөөгүй тохиолдолд таны мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж дахин өөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болох эрсдэлтэйг анхаарна уу.

9. Бусад

9.1. "БльюМон Аутдоорс" ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр "thenorthface.mn" сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.

9.2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.